Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Дэлхийн эмэгтэйчүүдийн гранпригийн тав дахь цуврал болох “FIBA 3×3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд болж, “Улаанбаатар амазонс” баг түрүүллээ.

Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорив.

Дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс” багийнхан “А” хэсэгт Тайланд, Сингапурыг хожиж, хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд Францын U25 насны багийг, хагас шигшээд Хятадыг, финалд олимпын аварга Германыг буулган авлаа. Ингэснээр хоёр гранприд дараалан финалдсанаас нэг түрүүлж, нэг удаа дэд аварга болов.

“Улаанбаатар Амазонс” багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нар бий. Тэмцээнд оролцсон бүх багийг “Улаанбаатар амазонс” оноо авалтаар тэргүүлсэн бол Амари Робинсон “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг гардлаа.

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн