Улаанбаатарт +23 градус дулаан өнжинө

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 27 //. Өнөөдөр нутгийн зарим газраар, маргааш нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28+33 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +23+25 градус байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн