Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 14 //. Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, дархлаажуулалтын хамралт 32.5 хувьд хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн вакцин хийлгэжээ. Мөн 6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.
Насны бүлгээр авч үзвэл, 6 сартайгаас 1 хүртэлх насны хүүхдийн хамралт 15.6 хувь, 1-2 насных 17.0 хувь, 3-6 насных 47.0 хувьтай байна.
Эдгээр хувь 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн улирлын томуугийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулж, томуугаар өвчлөх болон өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулах юм. Иргэд вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.
