“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын хүрээнд “Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүч” хамтарсан уриалгад төрийн байгууллага, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл гарын үсэг зурлаа.

Уриалгад Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах, өрхийн түвшинд цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг эрчимжүүлэх нийтлэг зорилго, үүрэг хариуцлагаа бататган илэрхийлэв.

Хамтарсан уриалгаар дараах тэргүүлэх чиглэлээр ажиллахаар нэгдлээ. Үүнд:

• Үндэсний нэгдсэн бодлого: 2027–2040 онд өрхийн нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах замын зураглал боловсруулж, хэрэгжүүлэх.
• Нотолгоонд суурилсан шийдэл: Судалгаа, мониторингийн мэдээлэл, хэрэгжилтийн үр дүнд үндэслэн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах.
• Орон нутгийн онцлогт нийцсэн шилжилт: Хот, гэр хороолол, аймаг, сум, хөдөөгийн суурин газрын нөхцөлд тохирсон цэвэр эрчим хүч, орон сууц, дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлэх.
• Хүртээмжтэй, шударга шилжилт: Цэвэр эрчим хүчний хэрэглээг өрхүүдэд боломжийн өртгөөр хүртээмжтэй болгох, эрчим хүчний ядууралд өртсөн болон эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийг хамгаалах.
• Олон нийтийн оролцоо: Иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх, өрхийн дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар, байгууллага бүр өөрийн чиг үүргийн хүрээнд манлайлан ажиллана. Эрүүл мэндийн яам эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн нотолгоог бэхжүүлэх, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах, эрүүл мэндийн үр нөлөөний хяналт-шинжилгээг дэмжих бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам агаарын чанар, орчны мониторингийг бэхжүүлнэ.тЭрчим хүчний яам өрхийн цэвэр эрчим хүчний найдвартай, аюулгүй, боломжийн өртөгтэй хүртээмжийг нэмэгдүүлэх, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл орон сууцны бодлогыг дэмжинэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын хэрэгжилтийг манлайлан зохион байгуулах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сан болон хөгжлийн түншүүд техникийн дэмжлэг үзүүлэх, нотолгоо бүрдүүлэх, үр дүнтэй шийдлийг өргөжүүлэх, замын зураглалын хэрэгжилтийг дэмжин ажиллана.
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах нь зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудал биш. Энэ бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэх бүх салбарын хамтын зорилт юм. Жиргэх

Хэлэлцэх 32

32 сэтгэгдэл “ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА”-д
  1. Нүүрснээс татгалзах уриалгад гарын үсэг зурсан нь чухал алхам. Гэхдээ хэрэгжүүлэх бодит төлөвлөгөө байна уу?

  2. Өрхийн түвшинд цэвэр эрчим хүч рүү шилжих нь удаан хугацаа шаардана. Засгийн газар ямар дэмжлэг үзүүлэх вэ?

  3. Форумын хүрээнд хамтарсан уриалга гаргасан нь сайн. Олон улсын байгууллагууд оролцсон нь ач холбогдолтой.

  4. Нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах зорилго зөв. Гэхдээ өрхүүдэд өртөг хэрхэн нөлөөлөх вэ?

  5. Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүч гэсэн уриалга ойлгомжтой. Гүйцэтгэл хэрхэн явагдахыг харах хэрэгтэй.

  6. Төрийн болон олон улсын байгууллагууд гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны илрэл. Бодит үр дүн гарах уу?

  7. Алтангэрэл хэлэхдээ:

    Нүүрснээс татгалзах нь байгаль орчинд сайнаар нөлөөлнө. Гэхдээ өрхийн төсөвт хүндрэл үүсгэхгүй юу?

  8. Үндэсний форумын хүрээнд ийм уриалга гаргасан нь цаг үеэ олсон. Дараагийн алхам юу вэ?

  9. Цэвэр эрчим хүч рүү шилжих нь зайлшгүй. Гэхдээ дэд бүтэц бэлэн үү?

  10. Гарын үсэг зурсан нь эхлэл. Хэрэгжүүлэхэд санхүүжилт яаж босгох вэ?

  11. The joint call to phase out household coal use is a positive step toward cleaner energy. Implementation will be key.

  12. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээг бууруулах зорилго сайшаалтай. Гэхдээ өөр эх үүсвэр хүрэлцээтэй юу?

  13. Энэ уриалга нь эрүүл мэндэд чиглэсэн. Агаарын бохирдлыг бууруулахад тусална гэж найдаж байна.

  14. Хамтарсан уриалгад олон байгууллага оролцсон нь чухал. Гүйцэтгэлийг хянах механизм байна уу?

  15. Номин-Эрдэнэ хэлэхдээ:

    Нүүрснээс татгалзах нь удаан хугацааны зорилго. Эхний үе шат ямар байх вэ?

  16. Форумын үр дүн нь энэ уриалга. Одоо бодит ажил эхлэх ёстой.

  17. Цэвэр эрчим хүч рүү шилжихэд өрхүүдэд дэмжлэг шаардлагатай. Ямар хөтөлбөр байна вэ?

  18. Энэ алхам нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал. Гэхдээ өртөг өндөр байж болох юм.

  19. Уриалгад гарын үсэг зурсан нь сайн эхлэл. Дараагийн форумд үр дүнгээ ярих уу?

  20. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ:

    Өрхийн нүүрсний хэрэглээг бууруулах нь зөв зорилго. Гэхдээ өвлийн улиралд хэрхэн шийдэх вэ?

  21. Олон улсын байгууллагууд оролцсон нь ач холбогдолтой. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү?

  22. Энэ уриалга нь үндэсний хэмжээнд. Орон нутагт хэрхэн хэрэгжих вэ?

  23. Нүүрснээс татгалзах зорилго нь эрүүл мэндэд чиглэсэн. Бодит өөрчлөлт хэзээ гарах вэ?

  24. Хамтарсан уриалга гаргасан нь сайшаалтай. Гүйцэтгэхэд хүндрэл гарахгүй юу?

  25. Цэвэр эрчим хүч рүү шилжих нь зайлшгүй. Гэхдээ өрхүүдийн боломж хэрхэн вэ?

  26. Форумын хүрээнд ийм шийдвэр гарсан нь чухал. Дараагийн алхамуудыг тодорхойлох хэрэгтэй.

  27. Эрдэнэтуяа хэлэхдээ:

    Нүүрсний хэрэглээг бууруулах нь агаарын бохирдлыг багасгана. Энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

  28. Уриалгад гарын үсэг зурсан байгууллагууд олон. Гүйцэтгэлийг хэн хянах вэ?

  29. Өрхийн түвшинд шилжихэд техник технологийн дэмжлэг шаардлагатай. Ямар шийдэл байна вэ?

  30. Энэ алхам нь урт хугацааны. Эхний үр дүн хэзээ гарахыг хүлээж байна.

  31. Цэвэр эрчим хүч рүү шилжих уриалга нь зөв. Гэхдээ өртгийг хэн хариуцах вэ?

  32. Форумын үр дүн сайхан. Одоо бодит ажил эхлүүлэх цаг болсон.

Сэтгэгдэл үлдээх