СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, түүний гэргий болон Засгийн газрын сайд нар зэрэг нийт 168 хүний хувийн мэдээлэл цахим орчинд алдагдсантай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллага урьдчилсан шалгалт эхлүүлжээ. 

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, “Зорчигчдын жагсаалт (Өмнөд Солонгос-Бельги)” нэртэй файлыг өнгөрсөн зургаадугаар сард мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төлбөртэй цахим хуудсанд байршуулсан байна.

Уг файлд Ерөнхийлөгч болон түүний гэргий, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар (Чонвадэ) болон Гадаад хэргийн яамны ажилтнууд, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчид, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид зэрэг нийт 168 хүний мэдээлэл байгаа аж. Тодруулбал, тухайн хүмүүсийн овог нэр (солонгос, англи хэлээр),  ажилладаг байгууллага, албан тушаал, төрсөн огноо, паспортын дугаар, паспорт олгосон болон хүчинтэй хугацаа дуусах огноо зэрэг мэдээлэл уг файлд байсан байна.

Тус цахим хуудас нь файл болон веб хаягт хортой код байгаа эсэхийг шалгах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Төлбөртэй захиалагчид болон бусад хэрэглэгчид уг платформд байршуулсан файлуудыг татаж авах боломжтой байдаг байна.

Цагдаагийн байгууллагынхны таамалаж байгаагаар, Ли Жэ Мёны өнгөрсөн зургаадугаар сард Бельги, Итали, Францад хийсэн айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн онгоцоор зорчсон хүмүүсийн мэдээлэл бүхий уг файлыг хортой код байгаа эсэхийг шалгуулахаар тус платформд байршуулсан байж болзошгүй ажээ.

Уг файлыг Ерөнхийлөгчийн гадаад айлчлал эхлэхээс өмнө буюу зургаадугаар сарын 2-нд байршуулсан бөгөөд таван сар орчим хугацаанд цахим орчинд нээлттэй байжээ. Харин одоо тус файлд хандах боломжгүй болсон байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, мэдээлэл алдагдсаныг мэдсэн даруйдаа холбогдох арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд Гадаад хэргийн яам болон бусад холбогдох байгууллага цаашид шаардлагатай ажлыг үргэлжлүүлэн хийх ажээ.

Хэлэлцэх 20

20 сэтгэгдэл “Ли Жэ Мёны онгоцоор зорчсон хүмүүсийн хувийн мэдээлэл цахим орчинд алдагджээ”-д
  1. Хувийн мэдээлэл алдагдсан нь ноцтой. Цагдаагийн байгууллага шалгалт эхлүүлсэн нь зөв.

  2. Ерөнхийлөгчийн онгоцоор зорчсон хүмүүсийн мэдээлэл цахим орчинд байршуулсан гэдэг нь аюулгүй байдлын алдаа.

  3. 168 хүний мэдээлэл алдагдсан нь их. Ямар арга хэмжээ авах вэ?

  4. Зорчигчдын жагсаалт төлбөртэй цахим хуудсанд байршуулсан гэдэг нь сэжигтэй. Хэн байршуулсан вэ?

  5. Урьдчилсан шалгалт эхлүүлсэн нь цаг тухайд нь. Үр дүн хэрхэн гарахыг харах хэрэгтэй.

  6. Ерөнхийлөгч болон гэр бүлийнх нь мэдээлэл багтсан гэдэг нь онцгой. Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

  7. Алтангэрэл хэлэхдээ:

    Цахим орчинд алдагдсан мэдээлэл нь хувийн нууцлалын асуудал. Хууль ёсны арга хэмжээ авах ёстой.

  8. Энэ тохиолдол нь мэдээллийн аюулгүй байдлын сул талыг харуулж байна. Дахин давтагдахгүй байхыг хүсч байна.

  9. Шалгалт эхлүүлсэн нь зөв. Гэхдээ алдагдсан мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?

  10. 168 хүн гэдэг нь олон. Тэдний зөвшөөрөлгүйгээр байршуулсан байх.

  11. The leak of personal data from the presidential flight is a serious privacy breach. The police investigation is necessary.

  12. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Үндэсний цагдаагийн газраас мэдээлсэн нь албан ёсны. Шалгалтын явцыг мэдээлэх үү?

  13. Энэ мэдээлэл олон нийтэд ил болсон нь буруу. Хэн хариуцлага хүлээх вэ?

  14. Зорчигчдын жагсаалт зургаадугаар сард байршуулсан гэдэг нь удаан хугацаанд ил байсан байх.

  15. Номин-Эрдэнэ хэлэхдээ:

    Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны мэдээлэл багтсан нь онцгой. Арга хэмжээ авах ёстой.

  16. Цахим хуудсанд байршуулсан нь төлбөртэй гэсэн. Энэ нь санаатай үйлдэл үү?

  17. Шалгалт эхлүүлсэн нь зөв алхам. Гэхдээ мэдээллийг устгах арга хэмжээ авсан уу?

  18. Хувийн мэдээлэл алдагдсан тохиолдол нь олон улсад ч тохиолддог. Гэхдээ энэ нь ноцтой.

  19. 168 хүний мэдээлэл гэдэг нь их. Тэдэнд мэдэгдсэн үү?

  20. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ:

    Энэ тохиолдол нь мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх