Сангийн яамны харьяа байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн бямба гарагт, аравдугаар сарын 3-нд, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарив.

Намрын мод тарих өдөрлөг хөдөлгөөн эхэлснээс хойш ес дэх удаагаа болж байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хамт олон энэ намар байгууллагад хуваарилсан модыг хоёр удаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийн дагуу тарьж, анхны усалгааг хийжээ.

Бирж 2021 оноос хойш гурван байршилд нийт 600 орчим мод тариад байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн