Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих намрын нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч ням гарагт (2026.09.27) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Монголын хөрөнгийн биржийн хамт олон Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой арга хэмжээнд нэгдэж, нийт 500 гаруй мод тариад байна.

Мод тарих намрын өдрүүд арга хэмжээ “Тэрбум мод” хөдөлгөөн эхэлснээс хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд биржийн хамт олон байгууллагад хуваарилагдсан модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтний заавар, зөвлөмжийн дагуу тарьж, анхны цэнэг усалгааг хийжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тарьсан байна. Цаашид тарьсан мод бүрийг ургуулж, арчилж, хамгаалж үлдэх нь хөдөлгөөний дараагийн шатны гол шалгуур болж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн