Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 4-ний хооронд, нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үзүүлсэн байна.
Нийт дуудлагын 83 хувь буюу 69 нь объектын гал түймэр, 12 хувь буюу 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Ой, хээрийн түймэр 4 хувь буюу 3, геологийн гаралтай аюулт үзэгдэл 1 хувь буюу 1 тохиолдол бүртгэгдсэн.
