Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны (SEACEN) 25 дахь удаагийн гүйцэтгэх хорооны хурал болон өндөр түвшний хуралд оролцлоо. Арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Индонезийн Бали хотод болсон.

Хурлаар гишүүн төв банкнуудын төлөөлөл ирэх жилийн сургалт, судалгааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл болон бусад асуудлыг хэлэлцэж, санал нэгтгэв. Монголбанк 1999 оноос SEACEN-ийн гишүүн.

Э.Анар Индонезийн Төв банкны дэд ерөнхийлөгч Рикки П. Гозалитай хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, санамж бичиг байгуулах боломжийн талаар санал солилцсон.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн