Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 2026 оны 10 дугаар сарын 9-ний хаалтын ханшаар 17.08 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь оны эхнээс 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд түүхэн дээд амжилт боллоо.

Үнэлгээний өсөлтөд Хаан банк ХК-ийн 3.87 их наяд төгрөг, Тавантолгой ХК-ийн 3.14 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ гол нөлөө үзүүлсэн. Эдгээр хоёр компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 41 орчим хувийг эзэлж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн