Монгол Улсын 2026 оны эхний есөн сарын экспорт 16.6 тэрбум ам.доллар болж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд экспортын хэмжээ 3.4 дахин өссөн хандлага үргэлжилж байна.

Нийт экспортын 95 хувийг нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Уул уурхайн бус салбарын экспорт 776 сая ам.долларт хүрч, үүнээс ноос, ноолуур 244 сая, арьс ширний бүтээгдэхүүн 2.3 сая ам.доллар болсон.

Нүүрсний экспортоор Ханги боомт 140 хувийн гүйцэтгэлтэй тэргүүлэв. Гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрч, ханш тогтвортой хадгалагдаж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн