Байгаль орчны туршлага, байр сууриа хуваалцаж буйд талархал илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүрээлэн буй орчныг хамгаалах хорооны дарга Бахадур Шерализодатай уулзлаа.

Сайд Б.Батцэцэг Тажикистан Улс COP17-д идэвхтэй оролцож, байгаль орчин, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх туршлага, байр сууриа хуваалцаж буйд талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, цөлжилттэй тэмцэх асуудлыг хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг хэмээн тодорхойлсоныг тэмдэглэж, айлчлалын үеэр байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгохын чухлыг онцлов.

Тажикистаны тал усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн