АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНХАУ-ын иргэн Жан Ю-гийн талаар мэдээлэл цуглуулж байгаагаа зарлалаа. Түүнийг олж, байршлыг тогтооход туслах мэдээлэлд 10 сая ам.доллар хүртэлх шагнал олгох боломжтой гэж мэдэгджээ.

Энэ нь АНУ-ын Төрийн департаментын “Шударга ёсны төлөөх шагнал” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байна. Жан Ю нь Shanghai Firetech Information Science and Technology Company, Ltd компанийн захирал бөгөөд БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамны Шанхай дахь товчооны даалгавраар ажилладаг гэж АНУ-ын тал мэдэгджээ.

2020 оны эхнээс Жан Ю болон хамтрагч Сюй Зэвэй нар АНУ-ын их сургуулиуд, дархлаа болон вирус судлалын эрдэмтдийн COVID-19-тэй холбоотой судалгааны мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрч нууц мэдээлэл хулгайлсан гэж мэдэгдсэн. Мөн 2021 онд Microsoft Exchange Server-ийн эмзэг байдлыг ашигласан кибер халдлагад оролцсон.

Энэхүү халдлага HAFNIUM нэрээр танигдсан бөгөөд дэлхий даяар олон мянган компьютерт нөлөөлсөн. Хохирогчдын дунд АНУ-ын их сургууль, хуулийн фирм багтсан. Сюй Зэвэйг Италийн хууль сахиулах байгууллага баривчилж, 2026 оны дөрөвдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн бол Жан Ю одоогоор баривчлагдаагүй байгаа.

АНУ-ын мэдэгдэлд БНХАУ хувийн компаниуд болон гэрээт мэргэжилтнүүдийн сүлжээг ашиглан кибер халдлага үйлддэг гэж дурджээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн