Монголын хөрөнгийн бирж 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийт 5,793,295,259 төгрөгийн арилжаа зохион байгууллаа. Энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 923,537,983 төгрөгийн үнийн дүн бүхий 2,055,670 ширхэг хувьцаа арилжаалагдсан.
Үүнээс 25 компанийн ханш өссөн, 20-ынх буурсан, 4-ийнх тогтвортой байв. Би ди сек ХК (BDS +14.47%), Оллоо ХК (OLL +10.49%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +7.5%) хамгийн өндөр өсөлттэй. Монгол нэхмэл ХК (MNH -15%), Монноос ХК (MNS -14.58%), Булигаар ХК (MBG -8.78%) хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 11,936 ширхэг нэгж эрх 13,060,763.25 төгрөгөөр арилжаалагдсан. Хөрөнгөөр баталгаажсан 4,099 ширхэг үнэт цаас 238,585,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлд 37,222 ширхэг үнэт цаас 3,751,962,790 төгрөгөөр арилжигдсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн Fe-52%-ийн төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 866,148,723 төгрөгөөр арилжаалагдсан.
ТОП-20 индекс 0.02 хувиар өсч 66,705.34 нэгж болсон. Зах зээлийн үнэлгээ 17,155,460,297,930 төгрөгт хүрлээ.
