Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан «Эрүүл монгол хүн» үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан есдүгээр сарын 28–30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд өглөөний дасгал зохион байгууллаа.

Алба хаагчдын уриалсан дасгал хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураараа хамрагдсан юм.

Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, ОБЕГ-ын Ахмадын хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Төрийн банк, Нийслэлийн Байгаль орчны газар, Соёл урлагийн их сургууль, Үндэсний аудитын газар, «Сүхбаатар дэвшил ногоон байгууламжийн алба»-ны нийт 500 гаруй ажилтан, алба хаагч, иргэн өглөөний дасгалд нэгдэн оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан арга хэмжээгээр алба хаагчид иргэн бүрийг дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, эрүүл амьдралын зөв дадал төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьсон юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн