Японы зүүн нутгийг энэ долоо хоногийн эхээр дайран өнгөрсөн “Дужуан” далайн шуурганы улмаас есөн хүн амиа алджээ. Токио орчим болон Канагава, Чиба мужид үер бууж, хөрсний гулгалт үүссэн байна.
Албаныхны мэдээлснээр, үерийн дараа сураггүй болсон дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Найм, есдүгээр сард их хэмжээний бороо орсон Чиба мужид шуурга хамгийн их хохирол учруулжээ.
“Дужуан” нь Японд энэ улиралд бүртгэгдсэн 25 дахь далайн шуурга байв. Шуурганы хүч суларсан тул Японы Цаг уурын агентлаг есдүгээр сарын 22-нд ангиллыг нь бууруулсан байна.
