Хятадын судлаачид үндэсний “Тяньгун” сансрын станцад 14 төрлийн ургамлын 20 гаруй сортыг амжилттай ургуулжээ. Энэ талаар тус улсын Сансрын нисгэгч бэлтгэх шинжлэх ухаан, судалгааны төвийн төлөөлөгчид Тяньжин хотод болсон бага хурлын үеэр мэдээлэв.
Туршилтаар улаан буудай, төмс, лууван, салатны навч, наранцэцэг зэрэг ургамал тарьсан байна. Судлаачид 2025 онд станцад хүргэсэн хөрс орлуулагч субстрат болон шим тэжээлийн уусмалыг мананцар хэлбэрээр цацдаг аэропоник системийг ашиглажээ.
Төвийн мэргэжилтэн Бянь Чяны хэлснээр, улаан буудайг үрээс ургац хураах хүртэл бүрэн мөчлөгөөр ургуулж, хураасан үрээр дахин тариалсан хоёр дахь ургацыг авч эхэлсэн байна.
Энэхүү ажил нь сансрын хөлөг, станцын агаарыг сэлбэх, усыг дахин ашиглах, хүнс үйлдвэрлэх зориулалттай Экологийн амьдралыг хяналттай дэмжих системийг хөгжүүлэх туршилтын нэг хэсэг юм.
Уг технологи нь сансарт удаан хугацаагаар ажиллах багийн дэлхийгээс хүргэх хүнс, хангамжаас хамаарах байдлыг бууруулах зорилготой. Цаашид Саран дээр судалгааны бааз байгуулахад ашиглах боломжтой гэж Бянь Чян мэдээлжээ.
