Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Ж.Батшугар нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн тоноглол болон Starlink төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны хүрээнд нийт 80 автомашин нийлүүлж байна.

Эдгээр автомашин нь цас, зуд болон замын нөхцөлөөс шалтгаалсан тусламж үйлчилгээний саатлыг бууруулж, алслагдсан сумдын яаралтай тусламж, холбооны хүртээмжийг сайжруулахад чиглэжээ.

Засгийн газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх үеэр

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад зориулсан автомашинууд

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн