Ерөнхий сайд Н.Учрал Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Диктэй уулзаж, хоёр орны эдийн засаг, худалдаа, боловсрол болон эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтаар Оюутолгой төслийн өгөөж, үндэсний боловсон хүчин, дотоодын ханган нийлүүлэлт, технологи нутагшуулах болон Монголын экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Талууд харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх ажлыг урагшлуулж, дээд түвшний уулзалтаар тохирсон асуудлыг бодит ажил болгох зорилтоо илэрхийллээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн