ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 20 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 онд өөрийн байгуулсан Сансрын хүчний жишгээр Хиймэл оюуны хүчин байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“Би Сансрын хүчнийг байгуулсан шигээ Хиймэл оюуны хүчнийг байгуулна. Сансрын хүчин миний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаанд асар их амжилтад хүрсэн. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Хиймэл оюуны хүчний удирдагчийг томилно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Хиймэл оюун бол аж үйлдвэрийн шинэ хувьсгал эсвэл шинэ интернэт боловч хавьгүй илүү цар хүрээтэй, үр дүнтэй байх ба АНУ-ын ДНБ-ий 25 хувийг хамрах магадлалтай гэж Д.Трамп нэмж дурджээ.
“Бид Хятад болон дэлхийн бусад орноос түрүүлж яваа. Энэ давуу байдлыг би хадгалахыг зорьж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна. Гэхдээ Д.Трамп Хиймэл оюуны хүчин байгуулна гэдэг нь АНУ-ын Зэвсэгт хүчинд шинэ төрөл бий болгох тухай эсэхийг тодорхой дурдсангүй.
Ташрамд дурдахад, хиймэл оюуныг зохицуулах дэлхийн анхны хууль Европын Холбоонд хэрэгжиж эхэлжээ. Үүний зэрэгцээ “Google” компанийн “Gemini” хиймэл оюуны загвар аюулгүй байдлын туршилтын үеэр гурван компанийн системд нэвтэрч чадсан байна.
