Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг тус салбарын сайдаар томилсноо парламентын нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Ерөнхий сайд шийдвэрээ салбарын хэвийн ажиллагаа, дотоод аюулгүй байдал болон төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах шаардлагатай холбон тайлбарлав.

Г.Тэмүүлэн олон улсын харилцааны мэргэжилтэй, төрд 20 жил ажилласан бөгөөд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж байжээ. Гишүүд үг хэлсний дараа шинэ сайд тангараг өргөв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн