Ой санамжаа алдсан гол дүр. Оффисын хайр дурлалын ээдрээтэй гурвалжин. Анхны хайртайгаа санаандгүй учрах залуу. Төрмөгцөө эцэг эхээсээ төөрсөн хүүхэд…
Та бидэнд танил дасал болсон хуучны хэв маягтай романтик цувралууд эргэн ирж байна. Нарийн төвөгтэй үйл явдлуудтай, хүнд уур амьсгалтай бүтээлүүдээр үзэгчид хангалттай удаан амьсгаллаа гэж уран бүтээлчид үзжээ. Үзэгчдэд одоо илүү хөнгөн, танил, донтуулдаг төрлийн кинонууд хэрэгтэй болсон гэж тэд дүгнэв.
Саяхан нээлтээ хийсэн “Our Sticky Love” бол үүний сонгодог жишээ. Гол дүр Го Ын Сэ ой санамж болон хурууны хээгээ алдсан байдалтай эмнэлэгт сэрж буйгаар кино эхэлнэ. Боксын дасгалжуулагч Жан Тэ Ха гэх залуу өөрийгөө түүний найз залуу гэж танилцуулан гарч ирснээр киноны үйл явдал өрнөнө. Ингээд тэд хамтдаа Солонгосын хөдөө тосгонд шинэ амьдрал эхлүүлдэг. Хүнд амар итгэдэггүй Ын Сэ нэг л мэдэхэд Тэ Хад татагдах боловч үүнийгээ үгүйсгэж явсаар эцэст нь хүлээн зөвшөөрдөг аж.
Киноны үйл явдал бүхэлдээ 2000-аад оныг санагдуулах бөгөөд дундаас нь болих ямар ч боломж байхгүй гэдгийг бүтээгчид хэлж байна.
Солонгос цувралууд Азийн орнуудад өндрөөр үнэлэгддэг нь сэтгэл хөдлөлийн ил шулуун илэрхийлэл, нийгмийн давхаргын ялгаа зэргийг харуулдаг, гэр бүлийн онцлогийг шингээсэн байдагтай нь холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ нэг сул тал нь киноны явцад дараа нь юу болох нь ихэвчлэн тодорхой болчихдог учир зарим үзэгч цувралыг дундаас нь орхих хандлагатай байдаг. Мөн үзэгчдийг татахын тулд тодорхой хэдхэн гол дүрийн жүжигчид дундаа эргэлддэг нь шүүмжлэл дагуулдаг ажээ.