Телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Primetime Emmy Awards”-ийн нэр дэвшигчдийг Лхагва гаригт (2026.07.08) зарлалаа. 78 дахь удаагийн наадмын нэр дэвшигчдийн жагсаалт их онцгой бөгөөд өрсөлдөөнтэй байгааг харуулжээ. Учир нь шинээр гарсан олон ангит кинонууд үзэгчдийн сонирхлыг ихэд татан, хүчтэй өрсөлдөж байгаа ч өмнөх удаад өндөр үнэлгээ авсан бүтээлүүд ч байр сууриа хадгалж чадсан.
Энэ жилийн хамгийн том өрсөлдөгч нь “Apple TV” байх бололтой.
Тус платформын шинэ бүтээлүүд болох “Pluribus”, “Margo’s Got Money Troubles”, “Widow’s Bay” олон төрөлд нэр дэвшсэн байна. Харин драмын төрөлд “HBO Max”-ийн эмнэлгийн сэдэвт “The Pitt” цуврал нийт 25 төрөлд өрсөлдөх болсноор энэ жилийн хамгийн олон номинацид нэр дэвшсэн бүтээл болов.
Гэвч “Euphoria” цуврал шилдэг драмын төрөлд нэр дэвшиж чадсангүй. Харин гол дүрийн жүжигчин Зендая болон Колман Доминго нар шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшжээ.
Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүр төрөл хамгийн өрсөлдөөнтэй ангилал болох төлөвтэй байна. “The Comeback” цувралын Лиза Кудроу болон “Hacks” цувралын гол дүр Жин Смарт нар гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Жин Смарт өмнө нь энэ дүрээрээ дөрвөн удаа “Emmy” хүртэж байсан бол Лиза Кудроу 1998 онд “Friends” цувралын Фиби Баффейгийн дүрээр туслах дүрийн шагнал авч байжээ.
“Apple TV”-ийн “Widow’s Bay” цуврал ч онцгой амжилт үзүүлж, 19 төрөлд нэр дэвшсэн байна.
Харин “The Bear” цуврал сүүлийн улирлуудаараа багагүй шүүмжлэл дагуулсан ч шилдэг инээдмийн цуврал төрөлд дахин нэр дэвшжээ. Гэвч өмнө нь хоёр удаа “Emmy” хүртэж байсан гол дүрийн жүжигчин Жереми Аллен Уайт энэ удаад нэр дэвшиж чадсангүй.
Жүжигчин Мэттью Рис хоёр өөр бүтээлээр нэр дэвшсэн нь анхаарал татлаа. Тэрбээр “Widow’s Bay” болон богино цуврал “The Beast in Me”-д тоглосон дүрээрээ нэр дэвшсэн. Мөн түүний эхнэр, “The Diplomat” цувралын од Кери Расселл мөн шилдэг жүжигчний төрөлд багтжээ.
78 дахь удаагийн “Emmy” шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 14-нд АНУ-ын “NBC” сувгаар шууд дамжуулагдах бөгөөд хөтлөгчөөр “Law & Order: Special Victims Unit” цувралын од Мариска Харгитэй ажиллана. Тэгвэл ямар бүтээл, уран бүтээлчид нэр дэвшсэнийг сонирхоцгооё.
Шилдэг драмын цуврал

“The Pitt” өнгөрсөн жилийн шилдэг болж байв.
- “The Diplomat”
- “The Gilded Age”
- “A Knight of the Seven Kingdoms”
- “Paradise”
- “The Pitt”
- “Slow Horses”
- “Your Friends & Neighbors”
Шилдэг инээдмийн цуврал

“Widow’s Bay”
- “Abbott Elementary”
- “The Bear”
- “Margo’s Got Money Troubles”
- “Nobody Wants This”
- “Only Murders in the Building”
- “Shrinking”
- “Widow’s Bay”
- “Hacks”
Шилдэг богино цуврал

“All Her Fault.”
- “All Her Fault”
- “The Beast In Me”
- “Beef”
- “DTF St. Louis”
- “Love Story: John F. Kennedy Jr. & Carolyn Bessette”
Драмын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

“Paradise”
- Стерлинг К. Браун – “Paradise”
- Гари Олдман – “Slow Horses”
- Марк Руффало- “Task”
- Руфус Сьюэлл – “The Diplomat”
- Ноа Уайл – “The Pitt”
Драмын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

“The Diplomat”
- Кэрри Кун – “The Gilded Age”
- Чейз Инфинити – “The Testaments”
- Кери Рассел –“The Diplomat”
- Риа Сихорн –“Pluribus”
- Зендая –“Euphoria”
Драмын цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

“Slow Horses”
- Патрик Болл– “The Pitt”
- Билли Крудап – “The Morning Show”
- Шон Хатоси – “The Pitt”
- Герран Хауэлл – “The Pitt”
- Жэк Лоуден– “Slow Horses”
- Том Пелфри – “Task”
- Карлос-Мануэль Весга – “Pluribus”
Драмын цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

“The Pitt”
- Тейлор Дирден – “The Pitt”
- Фиона Дуриф– “The Pitt”
- Эллисон Жанни– “The Diplomat”
- Кэтрин ЛаНаса – “The Pitt”
- Сепиде Моафи– “The Pitt”
- Жулианна Николсон – “Paradise”
- Каролина Вайдра – “Pluribus”
Инээдмийн цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Жин Смарт – “Hacks”
- Квинта Брунсон – “Abbott Elementary”
- Айо Эдебири– “The Bear”
- Элле Фаннинг – “Margo’s Got Money Troubles”
- Лиза Кудроу – “The Comeback”
- Жин Смарт – “Hacks”
Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Мартин Шорт – “Only Murders in the Building”
- Яхья Абдул-Матин II – “Wonder Man”
- Стив Карелл – “Rooster”
- Мэттью Рис – “Widow’s Bay”
- Жэйсон Сегел– “Shrinking”
- Мартин Шорт – “Only Murders in the Building”
Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Жанель Жеймс – “Abbott Elementary”
- Дэйл Дики – “Widow’s Bay”
- Ханна Эйнбиндер– “Hacks”
- Жанель Жеймс – “Abbott Elementary”
- Кейт О’Флинн – “Widow’s Bay”
- Мишель Пфайффер– “Margo’s Got Money Troubles”
- Меган Сталтер – “Hacks”
- Жессика Уильямс – “Shrinking”
Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Пол В. Даунс – “Hacks”
- Колман Доминго – “The Four Seasons”
- Пол В. Даунс – “Hacks”
- Харрисон Форд – “Shrinking”
- Ник Офферман – “Margo’s Got Money Troubles”
- Стивен Рут – “Widow’s Bay”
- Майкл Ури– “Shrinking”
- Тайлер Жеймс Уильямс– “Abbott Elementary”
Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

“Black Rabbit” кинонд Жуд Лоу, Жейсон Бэйтман нар тоглосон.
- Риз Ахмед – “Bait”
- Жэйсон Бэйтман – “Black Rabbit”
- Чарли Ханнам – “Monster: The Ed Gein Story”
- Оскар Исаак – “Beef”
- Мэттью Рис – “The Beast In Me”
Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Клэр Дэйнс – “The Beast In Me”
- Клэр Дэйнс – “The Beast In Me”
- Салли Филд –“Remarkably Bright Creatures”
- Кэри Маллиган – “Beef”
- Сара Пиджон – “Love Story: John F. Kennedy Jr. and Carolyn Bessette”
- Сара Снук – “All Her Fault”
Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

- Жэйсон Бэйтман – “DTF St. Louis”
- Ричард Гадд – “Half Man”
- Дэвид Харбор – “DTF St. Louis”
- Ричард Женкинс – “DTF St. Louis”
- Чарльз Мелтон – “Beef”
- Ник Офферман – “Death By Lightning”
Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Юн Южун – “Beef”
- Линда Карделлини– “DTF St. Louis”
- Дакота Фаннинг – “All Her Fault”
- Лори Меткалф – “Monster: The Ed Gein Story”
- Жой Сандей – “DTF St. Louis”
- Юн Южун – “Beef”
- Констанс Зиммер – “Love Story: John F. Kennedy Jr. & Carolyn Bessette”
Шилдэг реалити/тэмцээний цуврал

“Survivor”
- “Dancing with the Stars”
- “RuPaul’s Drag Race”
- “Survivor”
- “Top Chef”
- “The Traitors”
Шилдэг төрөлжсөн тусгай дугаарт цуврал

“Jimmy Kimmel Live!”
- “The Daily Show”
- “Jimmy Kimmel Live!”
- “Last Week Tonight With John Oliver”
- “The Late Show With Stephen Colbert”
- “Saturday Night Live”
Шууд дамжуулагдсан шилдэг тусгай дугаарт цуврал

- Дуучин Bad Bunny-гийн оролцсон “The Super Bowl LX Halftime Show”
- “The Golden Globes”
- “The Grammys”
- “The Oscars”
- “The Tonys”
Инээдмийн цувралын шилдэг зочин эрэгтэй жүжигчин

Бретт Голдштейн – “Shrinking”
- Майкл Ж. Фокс– “Shrinking”
- Бретт Голдштейн – “Shrinking”
- Хэмиш Линклейтер– “Widow’s Bay”
- Кристофер Макдональд – “Hacks”
- Роб Райнер– “The Bear”
- Коннор Сторри– “Saturday Night Live”
Инээдмийн цувралын шилдэг зочин эмэгтэй жүжигчин

Лесли Бибб, Черри Жонс– “Hacks”
- Лесли Бибб – “Hacks”
- Жэйми Ли Кертис – “The Bear”
- Бетти Гилпин– “Widow’s Bay”
- Черри Жонс – “Hacks”
- Лори Меткалф -“Hacks”
- Кэйтлин Олсон – “Hacks”
- Лорен Вийдман – “Hacks”
Драмын цувралын шилдэг зочин эрэгтэй жүжигчин

Колман Доминго – “Euphoria”
- Колман Доминго – “Euphoria”
- Эрнест Харден Жуниор – “The Pitt”
- Жефф Хиллер– “Pluribus”
- Жефф Кобер– “The Pitt”
- Жонатан Прайс – “Slow Horses”
- Брэдли Уитфорд– “The Diplomat”
Драмын цувралын шилдэг зочин эмэгтэй жүжигчин

- Бриттани Аллен– “The Pitt”
- Тал Андерсон – “The Pitt”
- Тина Ивлев– “The Pitt”
- Мириам Шор – “Pluribus”
- Мерритт Вевер– “The Gilded Age”
- Шейлин Вүүдли – “Paradise”