Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Үндэсний их баяр наадам 2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” уламжлалт цэнгүүн зохион байгуулагдана. “Улаанбаатарын үдэш-2026” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт өнөөдөр /2026.07.11/ оройн 21.00-00.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд багтжээ.

Харин хоёрдугаар хэсэгт Монголын рок, поп урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчдийн хит дуунуудаас хүргэнэ. Тайзнаа Хурд, Camerton, 3 охин, “The Royal Heartaches”, “Uvertura”, этник хөгжмийн “Agmat” хамтлаг, “Хан Тэнгэр” хамтлаг , бүжгийн “Dance Chance” хамтлагууд болон МУГЖ С.Наран, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА П.Баярцэнгэл, МУСТА О.Гантулга, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Ж.Хишигбат, МУСТА ятгач Г.Солонго, залуу уран бүтээлч MVCHI , NOMUKI, Э.Анударь зэрэг уран бүтээлчид оролцож, наадамчин олондоо ая дуугаа өргөн барина

Тоглолтыг хотын Төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэхээр болжээ.

С.УЧРАЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн