XQTZZZ: The MongolZ тоглолтын эхэнд биднээс илүү байсан

Цахим спортын “CS2” төрлийн “PGL Cluj-Napoca” тэмцээний хагас шигшээ шатны тоглолтууд өчигдөр/2026.02.21/ Румын улсын “BT” цэнгэлдэхэд боллоо. Монголын “The MongolZ” баг плей-оффын эхний шатандаа Бразилын “FURIA”-г ялж, хагас шигшээд шалгарсан.

“The MongolZ” баг өчигдөр “Vitality”-тай учраа таарав. Ерөнхийдөө тэмцээн бүрт л хоёр баг хоорондоо тоглож байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ тэмцээнд л гэхэд хоёр удаа тоглолоо. Гэхдээ ялагч нь “Vitality” байв.

Эхний мап “Mirage” дээр “The MongolZ” тэргүүлж байсан ч хожил авч чадсангүй. “Dust2” мап дээр ч “Vitality” илт илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай хожсоноор гранд финалд шалгарлаа.

Харин “The MongolZ” баг өнөөдөр 20:00 цагаас гутгаар байрын төлөө “MOUZ”-тай тоглоно.

XQTZZZ: The MongolZ тоглолтын эхэнд биднээс илүү байсан

Тоглолтын дараа “Vitality”-ийн дасгалжуулагч “XTQZZZ” ярихдаа “The MongolZ баг Mirage дээр сайн. Бидний төлөвлөгөө сайн, бүгд давгүй тоглолоо. Гэхдээ тоглолтын эхэнд тэд биднээс илүү байсан. Т талдаа би багийнхандаа итгэлтэй байсан. Бид тайван байж, аргыг нь оллоо. Хэсгийн шат болон плей-оффын хооронд бидэнд цаг гарсан. Краковд бол ийм цаг гараагүй. Сайхан тоглолт боллоо. Бид Mirage дээр хожиход л энэ тоглолт манайх болно гэдгийг мэдэж байлаа” гэв.

Өнөөдөр тэд “PARIVISION” багтай аваргын төлөө тоглох учиртай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн