Трамп: Бид бараг л далайн дээрэмчин шиг ажиллаж байна

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ираны боомтуудыг бүслэн хаахдаа далайн дээрэмчид шиг л ажиллаж байна гэж Дональд Трамп мэдэгджээ. Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын хүчнийхэн бүс нутагт нэг хөлгийг булаан авсан билээ.

Тэрбээр “Бид хөлөг онгоцыг авсан, ачааг нь авсан, нефтийг нь авсан. Энэ бол маш ашигтай бизнес. Бид яг л дээрэмчид шиг байгаа. Бараг л далайн дээрэмчид шиг ажиллаж байна. Гэхдээ энэ бол тоглоом биш” гэжээ.

Дашрамд дурдахад, АНУ дөрөвдүгээр сарын 13-нд Ираны боомтуудад орж, гарч буй хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд хориг тавьсан. Трамп өнгөрсөн сарын 23-нд хийсэн мэдэгдэлдээ хориг 100 хувь үр дүнтэй болсон, Иран ямар ч бизнес хийх боломжгүй болсон гэж байв. Мөн талууд тохиролцоонд хүрэх үед л хоригийг цуцлана гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн