Тайландын агуйгаас хөвгүүдийг аварсан шумбагчид Лаосын ажиллагаанд нэгджээ

Лаосын төв хэсэгт үерт автсан агуйд таван өдрийн турш гацсан долоо хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна. 2018 онд Тайландын агуйд гацсан хөлбөмбөгийн багийн хөвгүүдийг аврах ажиллагаанд оролцсон шумбагчид Лаосын ажиллагаанд нэгджээ. Аврагчдын хэлж буйгаар Лаосын агуйн амны орчим ердөө 60 см өндөр аж. Харин цаашаа улам нарийсч, 50 см ч хүрнэ.

Долоон хүн Лаосын төв хэсгийн Ксэйсомбун муж дахь агуй руу алт хайж Лхагва гаригт орсон. Гэвч аадар бороо орж, хөрсний нуралт үүссэнээр агуйн гарц хаагджээ.

Агуйн гадна талд ус соруулах ажил үргэлжилж байгаа бол дотогш орсон хүмүүс нь аврагчдын дагаж явах зориулалттай олсыг байрлуулж байна. Гацсан хүмүүс рүү хүрэх маршрут төвөгтэй биш боловч гол асуудал нь зай талбай болж байна. Чулуунууд нь хэтэрхий хурц ирмэгтэй, гэтэл хүмүүс мөлхөхгүй л бол дамжин өнгөрөх аргагүй нарийн зайтай байгаа аж. Аврагчид хүмүүсийг гацсан гэж таамаглаж буй байршилд 40 метр хүртэл ойртож очсон боловч борооны улмаас зам хаагдаж, эрлийг цааш үргэлжлүүлээгүй.

Гацсан хүмүүсийн зүгээс ямар ч чимээ анир дуулдахгүй байгааг Тайландын багийн ахлах Кенгкард Бонгкавон хэлжээ. Гэхдээ өөрөө гарч ирж чадсан нэгэн хүний хэлснээр хүмүүс нэлээн гүнд гацсан ч тэр нь усанд автаагүй байрлал учир тэднийг амьд гэдэгт найдаж байна.

Тэд гар урлал гэх мэт хувийн зорилгоор агуй руу орсон уу, эсвэл уул уурхайн ажилтнууд байсан уу гэдэг тодорхойгүй байна. Лаос улсад сүүлийн жилүүдэд алт, очир эрдэнэ, цагаан алт олборлох нь ихэссэн. АНУ-д төвтэй Стимсоны төв судалгааны байгууллагын мэдээлснээр, 2023-2025 оны хооронд Лаост энэ төрлийн 200 орчим уурхай нээгджээ. Гэвч байгаль орчны асуудалтай холбоотойгоор засгийн газар өнгөрсөн жилээс хойш алт олборлох шинэ зөвшөөрөл олгоогүй байна.

Тайландын агуйгаас хөвгүүдийг аварсан шумбагчид Лаосын ажиллагаанд нэгджээ

In June 2018, a junior association football team became trapped in Tham Luang Nang Non, a cave system in Chiang Rai province, northern Thailand.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн