Рубио Трампыг дэмждэг удирдагчидтай харилцаагаа бэхжүүлэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ням гаригт /2026.02.15/ төв Европт айлчиллаа. Тодруулбал, Трампад элэгтэй ханддаг консерватив удирдагчидтай Словак, Унгар улсуудад тэр айлчлав.

Словак улсын хувьд Оросын газрын тос, байгалийн хийнээс хамааралтай байдаг. Тиймдээ ч Европын холбооны орнуудтай амаргүй харилцаатай байгаа юм. Рубио тус улсын ерөнхий сайд Роберт Фико, ерөнхийлөгч Петер Пеллегрини нартай уулзаж, эрчим хүч, батлан хамгаалахын асуудлаар хэлэлцээ хийв. Энэ удаагийн айлчлал нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар хийж буй долоон жилийн дараах айлчлал байлаа.

Рубио энэ үеэр “Бид Европыг АНУ-ын харьяат болгохыг хүсэхгүй. Бид танай түнш байхыг хүснэ. Европтой хамтран ажиллахыг хүснэ. Холбоотнуудтайгаа хамтран ажилламаар байна” гэжээ.

Тэрбээр Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай өнөөдөр /2026.02.16/ уулзаж байна. Орбан бол Трампын Европ дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг. Дөрөвдүгээр сард сонгууль болох ч гэлээ Виктор Орбан урьдчилсан дүнгээр дэмжлэг муутай байгаа аж.

Украин дахь дайн эхэлснээс хойш Европын орнууд Оросын байгалийн хий, газрын тосноос татгалзаж, АНУ-тай хамтарч эхэлсэн. Гэвч Словак, Унгар улсууд Оросыг сонгосоор байгаа нь АНУ-ын шүүмжлэлийг хүлээсэн билээ. Энэ асуудлаар Рубио хоёр улсын удирдагчидтай хэлэлцсэн гэж үзэж байна.

Рубио Трампыг дэмждэг удирдагчидтай харилцаагаа бэхжүүлэв

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн