Peloton компани 2026 оны намар гурван шинэ гүйлтийн зам худалдаанд гаргахаар болсон бөгөөд хамгийн хямд Tread Flex загвар нь 2195 ам.долларын үнэтэй байна. Энэ нь босоогоор эвхэж хураах боломжтой тус компанийн анхны гүйлтийн зам юм.

Эвхсэн үедээ эзлэх талбай нь ойролцоогоор хоёр дахин багасах бөгөөд суурилуулсан дугуйн тусламжтайгаар зөөж болно. 21.5 инчийн Full HD дэлгэцтэй ч илүү үнэтэй загваруудад байх Sonos чанга яригч, камер энэ хувилбарт багтаагүй байна.

Tread Flex нь Peloton IQ үйлчилгээгээр дасгалын хуваарь гаргах, зүрхний хэмнэлийн бүс болон хурдны зорилтыг хянах боломжтой. Компанийн мэдээлснээр төхөөрөмж хүнгүй орчинд дээд хурдаар ажиллах үедээ 70 децибел орчим дуу гаргана.

Шинэ цувралын Tread Vision загвар камераар хэрэглэгчийн гүйлтийн хэлбэрийг шинжилж, дараагийн дасгалд зөвлөгөө өгнө. Харин 6695 ам.долларын Tread Vision+ нь цохилтыг илүү зөөлрүүлэх бүстэй. Эх сурвалж: Engadget.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн