Apple компани Лондон дахь Баттерси цахилгаан станцын цогцолборт 600 хүний багтаамжтай Apple Music Hall танхимаа нээлээ. Тус танхимыг Apple Music Live тоглолтыг үзэгчтэйгээр зохион байгуулж, дүрс бичлэг хийхэд зориулжээ.

Тайз нь 38 футын өргөнтэй бөгөөд орон зайн дууны систем, олон камерын бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Дотоод засалд хуучин цахилгаан станцын тоосгон хийц, нуман хаалга, хүрэл тагтны хэв маягийг ашиглажээ. Үзэгчдийн суудлыг тайзтай ойр төлөвлөсөн гэж компани мэдээлэв.

Apple Music-ийн дэд ерөнхийлөгч Оливер Шуссер шинэ танхимыг уран бүтээлчид болон сонсогчдыг ойртуулах дараагийн алхам хэмээн тодорхойлжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн