Anthropic болон OpenAI компаниуд илүү өндөр хүчин чадалтай, ашиглалтын зардлыг бууруулсан шинэ хиймэл оюуны загваруудаа танилцууллаа.
Anthropic-ийн мэдээлснээр, Claude Opus 5.5 нь нарийн төвөгтэй ажил гүйцэтгэх, программ хангамжийн алдаа илрүүлэх, санхүүгийн шинжилгээ хийх чадвараа сайжруулжээ. Загварын бичвэр илүү ойлгомжтой болсон бөгөөд зааврыг тойрон гарах оролдлого өмнөх хувилбараас 85 орчим хувиар буурсан гэж компани мэдэгдэв. Хөгжүүлэгчид уг загварыг Claude, Amazon Web Services, Google Cloud болон Microsoft Azure-ээр ашиглах боломжтой.
OpenAI GPT-6 Sol болон GPT-6 Luna загваруудаа мөн танилцуулсан байна. Компанийн мэдээлснээр, Sol загварын оролтын нэгж үнэ хоёр ам.доллар, гаралтын нэгж үнэ 10 ам.доллар бөгөөд өмнөх GPT-5.6 загварын урамшуулалт үнээс 50 хүртэл хувиар хямд болжээ. Мөн алдааны түвшинг өмнөх загвараас хоёр дахин бууруулсан гэж мэдээлэв.
GPT-6 Sol-ийг Plus, Pro, Business болон Enterprise хэрэглэгчид ChatGPT Work, Codex орчинд ашиглах бол үнэгүй болон Go багцын хэрэглэгчдэд Luna загвар компьютерийн программаар хүрэхээр байна.
