Adobe компани Premiere видео засварлах программын гар утасны хувилбарыг Android төхөөрөмжид зориулан гаргалаа. Үндсэн монтажийн хэрэгслүүдийг Google Play-ээс үнэгүй татаж ашиглах боломжтой.

Дууны эффект, Adobe Firefly-д суурилсан хиймэл оюуны материал зэрэг нэмэлт үйлчилгээг кредитээр авах бөгөөд үүлэн хадгалах санг тусад нь худалдаж авна. Adobe Fonts болон тайлбарын сайжруулсан хэрэгслүүдийг удахгүй нэмэхээр төлөвлөснөө компани мэдээлжээ.

Программыг суулгахын тулд төхөөрөмж Android 13 буюу түүнээс шинэ үйлдлийн системтэй, хамгийн багадаа 5 ГБ шуурхай санах ойтой байх шаардлагатай.

Premiere-ийн Android хувилбар нь iOS дээр гарснаас нь нэг жилийн дараа хэрэглэгчдэд хүрч байна. Эх сурвалж: Engadget.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн