Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын нисгэгчгүй нисэх онгоц, пуужингийн эд анги үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авч буйгаа Ням гаригт /2026.02.08/ мэдэгдлээ. Эдгээр зэвсгийг гадаадын чухал эд ангигүйгээр үйлдвэрлэх боломжгүй. Харин оросууд хориг арга хэмжээг тойрч гарсаар байгаа гэдгийг Зеленский хэлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн нийтэлсэн хоёр зарлигийн дагуу хориг арга хэмжээнд Хятадын хэд хэдэн компани, ЗХУ-ын үеийн хэдэн компани, мөн Арабын нэгдсэн Эмират, Панамын компаниуд өртжээ.
Энхийн хэлэлцээ үргэлжилсээр байгаа ч ОХУ сүүлийн саруудад пуужин, нисгэгчгүй онгоцны цохилтын цар хүрээ болон тоогоо огцом нэмэгдүүлсэн. Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ өнгөрсөн долоо хоногт Украины хот, тосгод руу 2000 гаруй довтолгооны нисгэгчгүй онгоц, 1200 удирдлагатай агаарын бөмбөг, 116 төрлийн пуужин харвасан байна. Мөн цахилгаан станц, дэд станцуудад цохилт өгснөөр бүхэл бүтэн бүс нутгууд цахилгаан, халаалтгүй болж, нийслэл Киевт 20 цаг хүртэл хугацаанд цахилгаан тасарчээ.
Зэвсгийн эд анги үйлдвэрлэгчдээс гадна Оросын крипто зах зээл, уул уурхайн үйл ажиллагааг дэмждэг байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээ авсныг Зеленский мэдэгджээ.