Украины цохилтоос болж белгородчууд тог, усгүй байна

ОХУ-ын Белгород мужийн төв Белгород хот энэ он гарсаар Украины нисгэгчгүй нисэх онгоц болон пуужингийн цохилтод хэд хэдэн удаа өртсөн. Үүнээс болж хотын цахилгаан хангамж тасалдах болжээ. Хамгийн сүүлд Даваа гаригийн /2026.02.09/ өглөө цахилгааны хэт ачааллын улмаас Белгородын 100 мянга орчим иргэн усан хангамжгүй болж, улмаар хоёр шахуургын станцыг яаралтай унтраажээ.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков Ням гаригт мэдээлэл хийхдээ, бүс нутгийн нийслэлд хэд хэдэн өдрийн турш үргэлжилсэн агаарын дайралтын улмаас 84 мянга орчим хүн халаалт, хий, цахилгаангүй хэвээр байна гэж байв. Мөн хүйтэн цаг агаар шугам сүлжээг сэргээх ажлыг улам төвөгтэй болгож буйг онцолжээ. Белгород хотод шөнөдөө агаарын хэм -19 хүрч байна. Ийм үед үйлчилгээг аюулгүйгээр сэргээхийн тулд төвлөрсөн халаалттай барилгуудын халаалтын системийг бүхэлд нь шавхах ёстой аж.

ОХУ огцом хүйтэрсэн үед Украинд цохилт өгөхгүй гэсэн боловч амлалтаа зөрчин, эрчим хүчний сүлжээнд нь халдсан. Хүйтэн цаг агаарыг терроризмын хэрэгсэл болгон ашиглаж байна гэж Украины ерөнхийлөгч Зеленский Москваг буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн