Орос руу албадан гаргасан хүүхдүүдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын шүүхийн асуудал хариуцсан дэд дарга Ирина Мудра онцоллоо.
АНУ, ОХУ, Украины албан тушаалтнууд өнгөрсөн сараас хойш хэлэлцээ хийж байгаа билээ. Тэд Украины зүүн хэсгийн газар нутаг болон гал зогссоны дараах аюулгүй байдлын баталгааг хэлэлцэж буй. Гэсэн хэдий ч олон хүний амины цааны яригдах хариуцлага болон Орос руу албадан гаргасан хүүхдүүдийн асуудлыг огт хэлэлцээгүй.
Ирина Мудрагийн хэлснээр ОХУ 20 мянга гаруй хүүхдийг албадан гаргажээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэднийг Украинд буцааж авчирч, нийгэмшүүлэхэд хэцүү болно. ОХУ магадгүй хэдэн жилийн дараа тэр хүүхдүүдийг цэрэгт татаж, эх орных нь эсрэг тулалдуулж ч магадгүй гэж Ирина Мудра хэлэв. Катар, Турк зэрэг гуравдагч орнуудын зуучлалын хүчин чармайлтаар зарим хүүхдийг эх оронд нь авчирсан. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудал дээр анхаарлаа сулруулж болохгүй гэж үзэж байна.