Обама: Төрийн албан хаагчдын ёс суртахуун гэж байхгүй болсон

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарыг сармагчин болгож харуулсан дүрс бичлэгийг цахим хуудсандаа хуваалцсан нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ. Гэхдээ Цагаан ордны ажилтан алдаа гаргасан байна гэх тайлбартайгаар тус бичлэгийг сүүлд нь устгасан аж. Сэтгүүлчид Трампаас бичлэгийн талаар асууж, Обамагаас уучлалт гуйх уу гэхэд тэр “Би алдаа гаргаагүй” гэж хариулжээ.

Тэгвэл Барак Обама энэ бичлэгийн талаар албан бус тайлбарыг өглөө. Тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Төрийн албан хаагчдад ичгүүр, ёс суртахуун гэж зүйл нэгэн цагт байсан ч одоо алга болжээ” гэж хэлснээрээ Трампыг дайруулсан бололтой.

“АНУ-ын ард түмний дийлэнх нь ийм үйлдлийг учир дутагдалтай гэж харж байна гэдэг л чухал. Анхаарал татсан гэдэг нь үнэн. Анхаарал сарниулсан нь ч үнэн. Гэхдээ би АНУ-ыг тойрохдоо ёс зүйтэй, эелдэг, сайхан сэтгэлээ алдаагүй хүн зонтой уулзлаа. Олон нийтийн сүлжээ болон телевизээр иймэрхүү алиалагчийн шоунууд болж л байдаг. Ёс суртахуунтай, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах ёстой гэгддэг хүмүүст ичих булчирхай байхгүй байгаа нь үнэн, тийм үү. Бүр хөсөр хаягджээ” гэж Обама ярьжээ.

Тэрбээр Трамп гэдэг нэрийг огт дурдаагүйг онцолъё.

Трампын бичлэг хоёр намынхны дургүйцлийг ялгаагүй төрүүлсэн юм. Тэр дундаа Бүгд найрамдах намын өнгөт арьст цор ганц сенатч Тим Скотт “Миний Цагаан ордонд харсан хамгийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл байлаа” гэж тус бичлэгийг тодорхойлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн