Германы канцлер холбоотнууддаа итгэлцлээ сэргээхийг уриалжээ

Дэлхийн удирдагчид болон сайд нар дэлхийн аюулгүй байдлын талаар ярилцахаар Германд цугларчээ.  Энэхүү уулзалтыг Мюнхений аюулгүй байдлын бага хурал гэж нэрлэдэг. Гурван өдөр үргэлжлэх бөгөөд өчигдөр (2026.02.13) эхэлсэн.

Германы канцлер Фридрих Мерц уулзалтын нээлтийн үеэр үг хэлэхдээ,  Европ, АНУ-ын харилцаа суларч байгааг мэдэгдэв. Тэрбээр олон улсын дүрэмд суурилсан хуучин дэг журам “одоо байхгүй болсон” гэжээ. Мөн АНУ-ыг Европтой итгэлцлийг сэргээхийг хүссэн байна. Холбоотнуудын итгэлцэл нь олон жилийн турш НАТО-г түүхэн дэх хамгийн хүчирхэг холбоо болгосон гэж Мерц үзэж байна. Улмаар АНУ хүртэл дэлхийн сорилтуудыг ганцаараа даван туулж чадахгүй гэж Мерц онцлон тэмдэглэжээ. Мөн Европын орнуудад батлан ​​​​хамгаалах чадвараа бэхжүүлэхийг уриалсан байна.

Герман улс Францтай цөмийн зэвсгээс хамгаалах талаар хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд үүнтэй адил Канад, Энэтхэг, Япон зэрэг орнуудыг шинэ түншлэл байгуулахыг Мерц санал болгожээ. Үүнээс гадна Японы батлан ​​​​хамгаалахын сайд Койзуми Шинжиро олон улсын системд учирч болзошгүй аюул заналхийллээс санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр Япон улс батлан ​​​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлж, улам хүчирхэгжих болно гэж мөн онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар өнөөдөр (2026.02.14) уг бага хуралд үг хэлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн