Украины дайнд Оросыг ялах стратеги нь бүтэлгүйтсэний дараа барууны зарим улс төрч НАТО болон Оросын хооронд мөргөлдөөн дэгдээхийг зорьж байна гэж Словакын ерөнхий сайд Роберт Фико мэдэгджээ. Тэрбээр Бямба гаригт /2026.09.19/ нийтэлсэн видео мэдэгдэлдээ “Украины армид бүх талаар дэмжлэг үзүүлж, Оросыг дайнаар сөхрүүлэх стратеги бүтэлгүйтсэн. Үүний дараа зарим барууны улс төрчид зорилгодоо хүрэхийн тулд НАТО, Оросын хооронд мөргөлдөөн үүсгэх хэрэгтэй гэж үзэх болсон” хэмээн хэлсэн байна.

Фико Украины дайн нь Словак болон НАТО-гийн дайн биш бөгөөд Оростой шууд мөргөлдөхөөс зайлсхийх ёстой гэж үздэг. Тэрбээр мөн Словак Украинд цэрэг илгээхгүй гэдгээ дахин мэдэгджээ.

Мөн Украины хилтэй залгаа оршдог, НАТО-гийн гишүүн Словак улс дайнд татагдан орох эрсдэлтэйг анхааруулсан байна.

Фикогийн мэдэгдлийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Орос улс Европын орнуудад эрлийз халдлагаа эрчимжүүлж байна” гэж мэдэгдсэн.

Тэрбээр наймдугаар сард Германы Лейпциг хотын нисэх онгоцны буудалд дроноор халдахыг завдсан хэрэгт Орос холбоотой гэх Германы дүгнэлтийг дурджээ.

Польшийн ерөнхий сайд Дональд Туск мөн тагнуулын байгууллагуудын мэдээлэлд үндэслэн Украинд дэмжлэг үзүүлж буй орнуудад Орос дрон болон пуужингийн эрлийз халдлага хийхээр төлөвлөж байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн