ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 19 /Kyodo/. Японы Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэх шийдвэр гаргасан нь сүүлийн 31 орчим жилийн хамгийн өндөр түвшин болж байна.
Мөнгөний бодлогын асуудлаар хоёр өдөр хуралдсаны эцэст бодлогын хүүгээ нэмэх шийдвэрээ тус банк баасан гарагт танилцуулжээ.
Японы Төв банк бодлогын хүүгээ сүүлийн гурван сард анх удаа өсгөсөн нь хүүг нэмэх хурдац эрчимжиж байгааг харууллаа. Тус банк өмнө нь бодлогын хүүгээ зургаан сар орчим тутамд өсгөж байсан юм.
Үнэ огцом өсөх эрсдэлтэй тэмцэхэд бэлэн гэдгээ Төв банк өмнө нь мэдэгдэж байсан тул ажиглагчид бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж байжээ.
