Монголын жүдочид 1 алт, 2 хүрэл медаль хүртэв

Ирэх 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн төлөөх оноо олгох Улаанбаатар Их дуулга болж өндөрлөлөө. Таван тивийн 58 орны нийт 454 тамирчин өрсөлдөв. Багийн дүнгээр Японы баг найман алт, хоёр мөнгөн медальтайгаар тэргүүлсэн бол тэдний араас Өмнөд Солонгос, Итали, Азербайжан тэргүүтэй улсууд удаалжээ.

Харин Монголын тамирчин нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73 кг-д Л.Анхзаяа түрүүлж, О.Уранбаяр хүрэл медаль, -60 кг-д Б.Сүхбат хүрэл медаль тус тус хүртэв. Харамсалтай нь, эмэгтэй тамирчид медаль хүртэж чадсангүй.

Угтаа Монгол Улс зохион байгуулагч гэдэг утгаараа жин бүрт дөрвөн тамирчин гээд нийт 56 тамирчин сойсон юм.

Монголын жүдочид 1 алт, 2 хүрэл медаль хүртэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн