Цахим спортын “CS2” төрөлд “donk” гэх гоц хүү гарч ирэхээс өмнө “donk” нь байсан “m0NESY” эцэст нь Мэйжорын аварга боллоо. Тэрбээр мөн Кёльн Мэйжорын “MVP” буюу Үнэ цэнтэй тоглогчоор тодров.
Илья Осипов буюу “m0NESY” багтаа нэгдээд 15 сар, найман гранд финалын дараа хүсэн хүлээсэн цомоо гардлаа. Түүний хувьд финалын дараа дараах ярилцлагыг өгчээ.
-Эцэст Мэйжорын “MVP”, Мэйжорын аварга боллоо. Яг одоо юу бодогдож байна?
-Юуны өмнө сэтгэл үнэхээр хөдөлж байна. Үнэхээр ядарлаа. Ийм зүйл болсонд итгэж чадахгүй байна. Бид ямартай ч Мэйжорын аварга боллоо. Ийм зүйлс миний толгойд өнөө өрнөж байна.

-Танай баг сүүлийн хэдэн сар тааруу байлаа. Финалд гарч байсан ч аварга болж чадаагүй удаа олон. Гэтэл Мэйжорт түрүүллээ?
-Багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүтэн багаараа хийсэн зүйлс, серверийн гадна бүтээсэн зүйлд нь баярлалаа. Хэчнээн цаг бэлдэж, хэчнээн цаг зориулж үүнийг хүртэв дээ. Үнэхээр утга учиртай. Бидний бууж өгөөгүйг, харанхуйд гэрэлтэх гэж хичээснийг энэ бүхэн харуулна.
-Өмнө нь медаль гардуулахад чиний царайнд гуниг харагддаг байлаа. Харин одоо ямар байна?
-Энэ мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ сайхан байна. Би “NiKo”-ийн өмнөөс баяртай байна. Түүний өмнөөс хоёр дахин баяртай байна. Мэдээж хүн бүрийн өмнөөс баяртай байна. “NiKo” энэ мөчийг удаан хугацаанд мөрөөдсөн байх гэж би төсөөлсөн. Энэ бол стрессаа тайлах мөч байлаа. Намайг ч хичээсэн гэдгийг энэ бүхэн харуулж байна.

-“Karrigan”-тай 62 өдрийг хамт өнгөрүүллээ. Хамтдаа Мэйжорын аварга болов. Түүний талаар юу хэлэх вэ? –
-Түүнтэй хамт бид гурван финалд шалгарч, нэгд нь түрүүллээ. Цаашдаа Мэйжорт хийсэн зүйлсээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Ирээдүйд ч бидний хийсэн бүхэн үр дүнгээ өгөх байх. Бид энэ хэвээрээ байж, хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэдээж “karrigan” ид шидтэй. Буруу биш зөв зүйл шүү.
Миний тааруу англи хэлийг өршөөгөөрэй. Ирээдүйд илүү сайн ярилцлага өгнө. Гранд финалын дараа үнэхээр сэтгэл хөдөлж байна. Толгой доторх үгсээ цуглуулж хэлэхэд хэцүү байна. Би зүгээр л “karrigan” бол миний амьдралдаа тоглож байсан хамгийн шилдэг ахлагч гэдгийг хэлэх гэсэн юм.
-Мэйжорын өмнө чиний баримтат нэвтрүүлэг цацагдсан. Ах болон эмээгийн чинь талаар олон зүйлс яригдсан. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
-Ах маань өнөөдөр эхнэртэйгээ тайзны урд суулаа. Энэ мэдээж надад дэм боллоо. Тэдний эрч хүчийг мэдэрлээ. Тайзнаа гарч ирмэгц хүн бүхэн үнэхээр тайван байлаа. Би л гэхэд үнэхээр тайван байлаа. Раунд болгонд төвлөрлөө. Цэнгэлдэхийн эрч хүчийг мэдэрлээ.
Гэр бүл болон дотны хүмүүстээ хандаж хэлэхэд намайг дэмжсэнд баярлалаа. Та нартаа хайртай шүү. Хайртай гэдгээ ч олон хэлсэн дээ.