Уругвай, Испани ч Кабо Вердег барсангүй

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

500 гаран мянган хүн амтай Кабо Верде гэх Африкийн арлын улс энэ дэлхийн аваргаар цойлж байна. Тэд тэмцээний нээлтийн тоглолтдоо Европын аварга Испанийн шигшээ багтай 0-0 гэсэн харьцаатай тэнцэж, Возиньа гэх хаалгач нь од болсон. Тэгвэл орон нутгийн цагаар өчигдөр/2026.06.21/ Өмнөд Америкийн шилдэг баг Уругвайтай 2-2 гэж мөн тэнцэв.

Кабо Верде өчигдрийн тоглолтод дэлхийн аваргын түүхэн дэх анхны гоолоо оруулж, түүх бүтээлээ.

Тоглолтын тухайд Кабо Вердегээс Пина чөлөөт цохилтоос гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Хожигдож эхэлсэн дэлхийн хошой аваргууд нэгдүгээр үеийн төгсгөлд хоёр гоол дараалан оруулж, тэргүүлж эхлэв. Харин хоёрдугаар үед Варела гэх залуу эх орныхоо хоёр дахь гоолыг оруулж, тэнцүүлжээ.

Уругвай, Испани ч Кабо Вердег барсангүй

Тоглолтын дараа Хелио Валера “Би үүнийг мөрөөдөж ирсэн. Ингэж гоол оруулна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Дэлхийн аварга дебют тоглолтдоо анхны гоолоо оруулах гайхалтай байлаа. Хэлэх үг алга” гэжээ.

Харин Уругвайн дасгалжуулагч Марсело Бьелса “Бид сайн хамгаалж байх үедээ илүү байлаа. Харин тоглолтыг удирдаж чадахаа болих үед өрсөлдөгч маань тэргүүллээ. Гол асуудал нь бид хэмнэлээ алдчихлааа. Ингэж болохгүй байсан юм” гэжээ.

Хэрэв Кабо Верде сүүлийн тоглолтод Саудын Арабыг хожиж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн