Кремль Ираны өндөр баяжуулсан ураныг авах санал тавив

Орос улс ирээдүйд бүтэх боломжтой АНУ-Ираны энхийн хэлэлцээний хүрээнд Ираны өндөр баяжуулсан ураныг хүлээн авахад бэлэн байна гэж Кремль Даваа гаригт (2026.04.13) мэдэгдэв.

Эхэлсэн цагаасаа хойш олон мянган хүний аминд хүрч, дэлхийн эдийн засгийг хямралд оруулсан дайныг бүр мөсөн зогсоох Иран болон АНУ-ын хэлэлцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Гэвч ямар ч эерэг үр дүн гараагүй нь дайныг зогсоох найдварыг үгүй хийв. Оросын хувьд энэхүү дайнаас болж дэлхийн газрын тосны үнэ нэмэгдэж байгаа үеийн ашиглан удаа дараа  Ираны баяжуулсан ураныг энхийн хэлэлцээний нэг хэсэг болгон авах саналыг удаа дараа тавьж байна.

“Энэ саналыг ерөнхийлөгч Путин АНУ болон бүс нутгийн улсуудтай хийсэн яриа хэлэлцээний үеэр тавьсан. Энэ санал одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа ч хэрэгжүүлээгүй” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гаригт сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр мөн Трампын Ормузын хоолойг хаах тухай сүрдүүлгийг шүүмжилсэн байна. “Ийм үйлдэл нь олон улсын зах зээлд сөргөөр нөлөөлсөөр байх болно” гэж Песков онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн