Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг устгах болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр Ираныг “яг мөчөөс эхлэн” усан замыг бүрэн, аюул заналхийлэл үзүүлэхгүйгээр нээхийг шаардсан байна. Трамп гуравдугаар сарын 21-ний өдрийн GMT 23:44 цагт дээрх мэдэгдлээ нийтэлсэн байна. Энэ нь Монголд гуравдугаар сарын 22-ны өглөөний 07:44 цагт юм.