Японы төв хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Японы төв хэсгийн Нагано мужид өчигдөр (2026.04.18) үдээс хойш хоёр хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр эхний газар хөдлөлт 13:20 цагт болж, 5.0 магнитудтай байв. Энэ үеэр Японы 0–7 шатлалын хэмжээгээр “дээд 5” түвшинд хүрсэн байна. Харин хоёр дахь газар хөдлөлт 14:54 цагт мөн тэр бүсэд 5.1 магнитудтай болжээ.

Хоёр дахь газар хөдлөлтийн чичирхийлэл Нагано болон Омачи хотуудад “доод 5” түвшинд хүрсэн байна. Газар хөдлөлтийн гүн нь 10 километр байжээ. Гэхдээ цунами үүсэх аюул байхгүй гэж мэдэгдсэн. Омачи хотод зарим байшингийн дээврийн хавтан унаж, хэд хэдэн барилгын хананд гэмтэл гарсан байна. Мөн булшны чулуу унасан тохиолдол бүртгэгджээ.

Токио Электрик Пауэр компанийн мэдээлснээр ойролцоох Нийгата муж дахь Кашивазаки-Карива атомын цахилгаан станцын зургадугаар реактор хэвийн ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн доголдол илрээгүй байна. Цаг уурын агентлагийн албан тушаалтан Эбита Аятака ирэх долоо хоногт “дээд 5” түвшний чичирхийлэлтэй газар хөдлөлт дахин гарах магадлалтай тул анхааралтай байхыг анхааруулжээ. Тэрбээр энэ бүс нутагт өмнө нь ч олон удаа газар хөдлөлт болж байсан тул бүрэн сэрэмжтэй байх шаардлагатай гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн