Япон: 7 хоногийн өмнө таамаглаж байсанчлан дахин газар хөдлөв

Японы хойд хэсэгт өнөө өглөө /2026.04.26/ 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөөс улбаатай хохирлын хэмжээг хараахан мэдээлээгүй байна. Мөн цунамийн сэрэмжлүүлэг зарлаагүй. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Хоккайдо дахь Сарабэцү суурингаас баруун тийш 18 км зайд, 81 км-ийн гүнд байжээ.

Тус улсын зүүн хойд хэсэгт ердөө долоохон хоногийн өмнө /2026.04.20/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамийн сэрэмжлүүлэг гаргасан билээ. Тухайн үед цунамийн давалгаа 80 см хүрч, ойр орчмын бүс нутгуудын иргэдийг аюулгүй газар луу нүүхийг анхааруулжээ. Ойролцоогоор 170 мянга гаруй хүнд нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгсөн байна. Тус газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байсан бөгөөд чичиргээ нь Токиод хүртэл мэдрэгджээ.

Албаныхан тухайн үед ирэх долоо хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай гэж сануулж байв.

Дашрамд дурдахад, галын цагираг дээр байрладаг Япон улсад жилдээ 1500 орчим удаа их бага хэмжээнд газар хөдөлдөг. Үүний 10 орчим хувь нь ойролцоогоор 6.0 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт байдаг.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн