Хойд Солонгос улс Их Британи дахь Элчин сайдаа эргүүлэн татав

Хойд Солонгос улс Их Британи улсад Элчин сайд томилоод ганцхан сар болж байгаа ч хориг арга хэмжээнээс болоод эргүүлэн татахаар болжээ. “NK News” хэвлэлд мэдээлснээр, энэ нь Их Британи улс Хойд Солонгосын “Songdowon” олон улсын хүүхдийн зусланд хориг арга хэмжээ авсантай холбоотой аж. Лондон дахь Элчин сайдаар Мүн Мён Син томилогдон ажиллаж байсан.

Их Британи улс хориг арга хэмжээгээ цуцлах хүртэл Хойд Солонгос улс Элчин сайдаа буцаахгүй, харилцаагаа түр итгэмжлэгчийн түвшинд хүртэл бууруулж байна.

Хойд Солонгосын “Songdowon” олон улсын хүүхдийн зусланг Их Британи улс Кремлийн удирдлагатай залуучуудын хөтөлбөрүүдийн нэг хэсэг гэж үзэж буйгаа тавдугаар сард мэдэгдсэн юм. Мөн тус зусланг украин хүүхдүүдийг албадан гаргах болон үзэл суртлын нөлөөнд оруулах үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын нэг гэж зарлажээ.

Хүүхдийн зусланд хориг арга хэмжээ авч буй нь өс хонзон өвөрлөсөн үйлдэл, Лондон үүнийхээ төлөөсийг төлөх болно гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яам тухайн үедээ мэдэгдэж байв. Хойд Солонгосын Элчин сайдын яам ч энэ үйлдлийг жигшүүртэй, ёс зүйгүй, улс төрийн өдөөн хатгалга гэж нэрлэсэн байна. Түүнчлэн Их Британи улс Хойд Солонгосын нэр хүндийг унагаж, Оростой тогтоосон харилцаа холбоог нь доголдуулахаар хичээж байна гэжээ.

Их Британийн хувьд өнгөрсөн жил Хойд Солонгост суух Элчин сайдаа томилсон. Гэсэн ч Пёньян дахь Элчин сайдын яам нь цар тахлаас хойш хаалттай хэвээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн