Э.Амартүвшин төрөлх театртаа тоглоно

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин 2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 17.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэнэ. Монголынхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд цуурайтуулж яваа тэрбээр эх орондоо ирж, дэлхийн шилдэг долоон дуурийн нэг “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн 170 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Травиата” дуурьд тоглох гэнэ.

Энхбатын Амартүвшин 2022 оны наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.

Түүний хувьд 2016 оны тавдугаар сард анхны бие даасан “Энхбатын Амартүвшин” тоглолтоо эх орондоо хийсэн бөгөөд өдгөө дуурийн урлагийн эх орон Итали улсад ажиллаж, амьдарч байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн