Discord нас тогтоох дүрмээ энэ долоо хоногоос мөрдөж эхэллээ. Өмнө төлөвлөж байсан хатуу шалгалтын оронд хэрэглэгчид хэд хэдэн сонголт өгч байна.

Систем данс хэзээ нээгдсэн, хүн ямар серверт ордог, ерөнхий идэвх ямар байгааг хараад насанд хүрсэн эсвэл өсвөр насны бүлэгт автоматаар оруулна. Discord энэ ангилалд хувийн зурвасыг уншихгүй гэж мэдэгдсэн.

Нас нь тодорхойгүй үлдсэн хүн 18 нас хүрснээ бүс нутгаасаа хамааран банкны карт, Apple App Store, Google Play, Google Wallet эсвэл тусдаа нас баталгаажуулах үйлчилгээгээр нотолж болно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн