Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар болон албаны бусад хүмүүс өнөөдөр COP17 хурлыг зохион байгуулах талбайд ажиллав.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад 50 хоног үлдсэн. Олон улсын өндөр дээд хэмжээний арга хэмжээ тул зохион байгуулалтын баг ажлын явц, биелэлт, тулгамдаж буй асуудлыг тогтмол хэлэлцэж, бүтээн байгуулалтын талбайд бямба гариг бүр ажиллаж байна.
Энэ долоо хоногийн ээлжит хурлын дараа Ц.Сандаг-Очир сайд барилгын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө гэж салбарын яамнаас мэдээлэв.